Автобусанд утсаа алдахад нь жолооч хаалгаа онгойлгохгүй зогсон олж өгсөнд талархжээ

Нийтийн тээврийн бодлогын газарт иргэдээс ирсэн талархлыг хүлээн авч, санал, гомдол, хүсэлт бүрийг тухай бүрд нь шийдвэрлэн ажиллаж байна.

Нийтийн тээврийн бодлогын газарт 2025 оны 3 дугаар сарын 14-17-ны өдөр иргэдээс ирсэн санал, хүсэлт, гомдлыг хэрхэн шийдвэрлэснийг хүргэж байна.

Талархал: Ч:57 Улаанчулуут-МУИС чиглэлийн 2-084 гарааш дугаартай автобусны жолоочид баярлалаа. Автобусан дотор надаас гадна нь нэг охин бид хоёр утсаа алдахад хаалгаа онгойлгохгүй зогсож байгаад өөрийнхөө утсаар залгаад утсыг маань олж өгсөнд маш их баярлаж, талархал илэрхийлж байна.

Иргэний гомдол: М:3 чиглэлийн 2-131 гарааш дугаартай автобусны жолооч Баянгол зочид буудлаас хүнээ авахгүй явсан. Буянт ухаа-2 буудал дээр зогсоогүй хөдөлгөөнөө удаашруулаад хоосон явж байна. Арга хэмжээ тооцож хариу өгнө үү.
Шийдвэрлэлт: 2-131 гарааш дугаартай автобусны жолооч Д.Э-д торгуулийн арга хэмжээ тооцсон.

СЭТГЭГДЭЛ БИЧИХ

Улаанбаатарт 9 хэм дулаан
Өчигдөр 08 цаг 00 мин

Улаанбаатарт 9 хэм дулаан
Өчигдөр 08 цаг 00 мин