Өчигдөр 10 гал түймэр гарчээ

Онцгой байдлын ерөнхий газраас өчигдөр /2025.03.19/ гарсан гал түймрийн талаар мэдээллээ.

Өчигдөр гурван аймаг нийслэлийн долоон дүүрэгт нийтдээ 10 гал түймэр гарчээ.

Тухайлбал,

  • Завхан аймгийн Улиастай сумын Богдын гол багт байшингийн дээврээс утаа гарч байна гэсэн дуудлагыг 09:20 цагт хүлээн авсан. Тус аймгийн Онцгой байдлын газрын 43 дугаар ангийн алба хаагчдыг очиход 6х8 метрийн хэмжээтэй байшингийн дээврийн хэсэгт гал гарч байсныг ажиллан унтраасан.
  • Нийслэлийн Сонгинохайрхан дүүргийн 12 дугаар хороонд хогийн цэг шатаж байна гэсэн дуудлагыг 11:09 цагт хүлээн авсан. Тус дүүргийн Онцгой байдлын хэлтсийн 26 дугаар ангийн алба хаагчдыг очиход ил задгай хог шатаж байсныг ажиллаж унтраасан.
  • Дундговь аймгийн Сайнцагаан сумын Аривжих багт хог ачилтын автомашин дээр хог шатаж байна гэсэн дуудлагыг 11:48 цагт хүлээн авсан. Тус аймгийн Онцгой байдлын газрын 25 дугаар ангийн алба хаагчид ажиллаж унтраасан.
  • Сүхбаатар дүүргийн 7 дугаар хороонд гал гарч байна гэсэн дуудлагыг 13:09 цагт хүлээн авсан. Чингэлтэй дүүргийн Онцгой байдлын хэлтсийн 10 дугаар ангийн алба хаагчдыг очиход иргэн А-гийн байрны тагт дээр эд зүйл шатаж байсныг ажиллаж унтраасан.
  • Багануур дүүргийн 3 дугаар хороонд гэр шатаж байна гэсэн дуудлагыг 13:23 цагт хүлээн авсан. Тус дүүргийн Онцгой байдлын хэлтсийн 64 дүгээр ангийн алба хаагчдыг очиход иргэн С-ийн 4 ханатай гэр шатаж байсныг ажиллаж унтраасан.
  • Багануур дүүргийн 5 дугаар хороонд шар өвс шатаж байна гэсэн дуудлагыг 14:04 цагт хүлээн авсан. Тус дүүргийн Онцгой байдлын хэлтсийн 64 дүгээр ангийн алба хаагчдыг очиход иргэн Ч-гийн эзэмшлийн чацарганын 1 га талбайн шар өвс шатаж байсныг ажиллаж унтраасан.
  • Сонгинохайрхан дүүргийн 36 дугаар хороонд амбаар шатаж байна гэсэн дуудлагыг 14:46 цагт хүлээн авсан. Тус дүүргийн Онцгой байдлын хэлтсийн 26 дугаар ангийн алба хаагчдыг очиход иргэн Р-ийн 3х4 метрийн хэмжээтэй амбаар шатаж байсныг ажиллаж унтраасан.
  • Баянзүрх дүүргийн 21 дүгээр хороонд байшин шатаж байна гэсэн дуудлагыг 16:03 цагт хүлээн авсан. Сүхбаатар дүүргийн Онцгой байдлын хэлтсийн 34 дүгээр ангийн алба хаагчдыг очиход иргэн Б-гийн 3х3 метрийн хэмжээтэй байшингийн дээврийн яндангийн хэсэг шатаж байсныг ажиллаж унтраасан.
  • Налайх дүүргийн 1 дүгээр хороонд байшин шатаж байна гэсэн дуудлагыг 03.19-ний өдрийн 03:30 цагт хүлээн авсан. Тус дүүргийн Онцгой байдлын хэлтсийн 28 дугаар ангийн алба хаагчдыг очиход иргэн Т-гийн 6х9 метрийн хэмжээтэй байшингийн дээвэр, дотор хэсэг шатаж байсныг ажиллаж унтраасан.
  • Өмнөговь аймгийн Ханбогд сумын Баян багт хашаа шатаж байна гэсэн дуудлагыг 03.19-ний өдрийн 05:41 цагт хүлээн авсан. Тус аймгийн Онцгой байдлын газрын 66 дугаар ангийн алба хаагчдыг очиход иргэн О-гийн эзэмшлийн 5 метр хашаа, 3х4 метрийн хэмжээтэй амбаар шатаж байсныг ажиллаж унтраасан.

СЭТГЭГДЭЛ БИЧИХ

Улаанбаатарт 9 хэм дулаан
Өчигдөр 08 цаг 00 мин

Улаанбаатарт 9 хэм дулаан
Өчигдөр 08 цаг 00 мин