"Нийгмийн ажилтнуудын нээлттэй индэр" хэлэлцүүлэг болно

Өнөөдөр болох үйл явдлын тойм

 

Монгол Улсын Их Хурлын дарга Д.Амарбаясгалан Британийн Парламентын Нийтийн танхимын дарга, Эрхэмсэг ноён Линдзи Хойлын урилгаар Их Британи, Умард Ирландын Нэгдсэн Хаант Улсад энэ сарын 18-23-нд албан ёсны айлчлал хийнэ.

07:35 цагт: Дэлхийн Тусгай олимпын өвлийн наадамд амжилттай оролцоод ирж буй Монголын Тусгай олимпын баг, тамирчид "Чингис хаан" олон улсын нисэх буудалд бууна.

09:00 цагт: Дэлхийн нийгмийн ажлын өдрийг тохиолдуулан МУИС, ШУТИС, НҮБХС хамтран “Нийгмийн ажилтнуудын нээлттэй индэр” хэлэлцүүлгийг зохион байгуулна. Холбогдох утас:99177048

09:30 цагт: Австралид төгсөгчдийн холбооноос “Тогтвортой хөгжил ба ногоон эрчим хүч” сэдэвт уулзалт зохион байгуулна.

10:00 цагт: 1000 хөвгүүний чуулган Монголын хүүхдийн ордонд болно.

11:00 цагт Ялалтын 80 жилийн ойд зориулсан “Аугаа их Эх орны дайны ялалт-Бидний хамтын ялалт” үзэсгэлэнг Монголын Уран зургийн галаейд нээнэ.

-Монгол цэргийн өдөр тохиож байна.

-Нийслэлийн Засаг даргын нэрэмжит ЕБС-ын сурагчдын “Улаанбаатар лиг” сагсан бөмбөгийн шигшээ тэмцээн Буянт ухаан спортын ордонд эхэлнэ.

 

Хилийн чанадад:

Чехийн Үндэсний музейд “Чингис хаан” олон улсын үзэсгэлэн 6 дугаар сарын 22-ныг хүртэл гарч байна.  

 

СЭТГЭГДЭЛ БИЧИХ

Улаанбаатарт 9 хэм дулаан
Өчигдөр 08 цаг 00 мин

Улаанбаатарт 9 хэм дулаан
Өчигдөр 08 цаг 00 мин