Чөлөөтийнхөн маргааш Будапештыг зорино

Унгарын нийслэл Будапешт хотноо болох чөлөөт бөхийн насанд хүрэгчдийн дэлхийн аварга шалгаруулах тэмцээнд оролцох Монголын шигшээ багийн тамирчид маргааш эх орноосоо мордох гэж байна. Гэхдээ эрэгтэйчүүд маргааш, эмэгтэйчүүд 14-нд Будапештыг зорих ажээ.

Есдүгээр сарын 16-22-ны өдрүүдэд болох эрэгтэйчүүдийн 43 дахь, эмэгтэйчүүдийн 24 дэх удаагийн чөлөөт бөхийн ДАШТ Будапешт хотын “Papp Laszlo Sport arena” спортын цогцолборт болох юм. Унгар улс чөлөөтийн ДАШТ-ийг дөрөв дэх удаагаа зохион байгуулж байгаа бөгөөд өмнө нь Будапешт хотноо болсон ДАШТ-ээс 1985 онд 62 кг-ын жинд А.Энхээ, 68 кг-ын жинд Б.Болд мөнгө, 74 кг-ын жинд Лу.Энхбаяр хүрэл, 1986 онд А.Энхээ хүрэл, 2005 онд Б.Наранбаатар хүрэл медаль тус тус хүртэж байжээ.

Монгол Улсын шигшээ багийн бүрэлдэхүүн:


Эрэгтэй:

55 кг Эрдэнэбатын Бэхбаяр /ОУХМ/
60 кг Энхсайханы Ням-Очир /ОУХМ/
66 кг Ганзоригийн Мандахнаран /ОУХМ/
74 кг Батчулууны Анхбаяр /ОУХМ/
84 кг Оргодолын Үйтүмэн /ОУХМ/
96 кг Доржхандын Хүдэрбулга /ОУХМ/
120 кг Жаргалсайханы Чулуунбат /ОУХМ/

Эмэгтэй:

48 кг Цогтбазарын Энхжаргал /Гавьяат тамирчин/
51 кг Эрдэнэчимэгийн Сумьяа /ОУХМ/
55 кг Сүндэвийн Бямбацэрэн /ОУХМ/
59 кг Тунгалагийн Мөнхтуяа/ОУХМ/
63 кг Соронзонболдын Батцэцэг /Гавьяат тамирчин/
67 кг Очирбатын Насанбурмаа/Гавьяат тамирчин/
72 кг Очирбатын Бурмаа /Гавьяат тамирчин/

Монголын багийн дарга: Хөдөлмөрийн баатар, Гавьяат тамирчин, МЧБХ-ны ерөнхийлөгч Долгорсүрэнгийн Дагвадорж.

Албаны төлөөлөгч: МЧБХ-ны ерөнхий менежер Даваажавын Батням.

Багийн ахлагч: МЧБХ-ны дэд ерөнхийлөгч С.Мөнхсүх.

Шүүгч: Б.Төмөрбаатар /Олимпийн зэрэглэлийн шүүгч, ДАШТ-н хоёр дахь удаагаа шүүгчээр оролцож байна/.

СЭТГЭГДЭЛ БИЧИХ

УИХ-ын чуулган хуралдана
Өчигдөр 09 цаг 36 мин

ХӨСҮТ-ээс мэдээлэл хийнэ
Өчигдөр 08 цаг 47 мин

Засгийн газар хуралдаж байна
Уржигдар 08 цаг 24 мин