Орхон аймгийн ХАБЭА-н нөхцлийг сайжруулсан шилдэг аж ахуйн нэгжээр шалгарлаа

Орхон аймгаас хөдөлмөр нийгмийн түншлэлийн гурван талт хамтын хэлэлцээрийн хэрэгжилтийг дүгнэж, ХАБЭА-н нөхцлийг сайжруулсан шилдэг аж ахуйн нэгж байгууллагуудыг шагнаж урамшууллаа. “Ачит-Ихт” компани нь ХНХЯ, ХАБ-н эрүүл мэндийн төвөөс үйл ажиллагааны онцлогт нийцүүлсэн эрсдэлтэй ажлын байрны болон тусгай сургалтын эрхийн гэрчилгээг авч, эрүүл мэндийг дэмжих хөтөлбөрийг хэрэгжүүлэн, ердийн өвчний тохиолдлыг бууруулж чадсанаар энэхүү шагналын эзэн болжээ.

СЭТГЭГДЭЛ БИЧИХ