Кураш бөхийн Дэлхийн аварга шалгаруулах тэмцээн эхэлнэ

 Арванхоёрдугаар сарын 5-ны пүрэв гарагт болох зарим үйл явдлын тойм:

09:30 цагт: Монголын Үндэсний сайн дурынхны чуулган болно. Утас: 8060-9070.

 

09:00 цагт: Сүхбаатар дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхэд Шадар сайд С.Амарсайхан, н.Ариунтуул нарийн гомдлоор сэтгүүлч А.Баярмаад холбогдох хэргийн шүүх хурал болно. 

10:00 цагт: Нийслэлийн цагдаагийн удирдах газарт: Нийслэлийн сэтгүүлчдийн нэгдсэн холбоо, ЦЕГ-ын Кибер гэмт хэрэгтэй тэмцэх газар, Харилцаа холбооны зохицуулах хорооноос “Цахим гэмт хэргийн нөхцөл байдал, эрх зүйн орчин, урьдчилан сэргийлэх арга зам” сэдвээр мэдээлнэ. Утас: 8989-2022.

11:00 цагт: Хайлааст дахь 49-р сургуульд: Чөлөөлөх дайнд Зөвлөлт-Монголын цэргийг командалж байсан БНМАУ-ын Баатар И.А.Плиевын хөшөөний нээлт болно. Нээлтэд ОХУ-ын Элчин сайд оролцож үг хэлнэ. Утас: 9974-9024.

13:00 цагт: ХААИС-д: “Бэлчээрийн мал аж ахуйн хөгжлийн бодлогыг шинэлчлэх асуудал” хуралтай. Утас: 8802-3300.

 

14:00-15:00 цагт: МУБИС-ийн номын санд: Боловсролын ерөнхий газар, “Эмнести интернэшнл” байгууллагаас зохион байгуулж буй  “Хүний эрхийн үзэл санааг сургалтын хөтөлбөрт тусгах нь” хичээлийн хаалтын үйл ажиллагаа болно. Утас: 8822-5332.

15:00 цагт: Нийслэлийн шүүхийн байр, “Хишиг” төвийн хойдох 51-р байрны 601 тоотод: Сэтгүүлчдэд зориулсан хүний эрхийн клубын уулзалтыг “Нутгийн шийдэл” ТББ-аас зохион байгуулна.

16:00 цагт: Уран зургийн галерейд: МҮХАҮТ, "SheTrades Mongolia Hub", Голомт банк хамтран зохион байгуулж буй “SheLeads” хүлээн авалтын арга хэмжээ болно. Утас: 8810-7869.

 

-СТО-нд: Кураш бөхийн Дэлхийн аварга шалгаруулах тэмцээн эхэлнэ. 

СЭТГЭГДЭЛ БИЧИХ