Шинэ орон сууцны үнэ 6.8%-иар, хуучин орон сууцных 14.1%-иар өсжээ

2024 оны наймдугаар сарын байдлаар Улаанбаатар хотод орон сууцны үнэ өмнөх оны мөн үеэс 11.5 хувиар өсөж, өмнөх сараас 0.1 хувиар буурсан гэж Үндэсний статистикийн хорооноос мэдээллээ. 

Орон сууцны насжилтаар авч үзвэл, шинэ орон сууцны үнэ өмнөх оны мөн үеэс 6.8 хувиар, хуучин орон сууцны үнэ 14.1 хувиар тус тус өсжээ. Харин өмнөх сарынхаас шинэ орон сууцны үнэ 0.7 хувиар, хуучин орон сууцны үнэ  0.1 хувиар тус тус буурсан байна.

СЭТГЭГДЭЛ БИЧИХ