Ипотекийн зээлийн үлдэгдэл 8.3 их наяд төгрөг болжээ
ҮСХ-ноос мэдээлснээр арилжааны банкууд болон Монголын Ипотекийн корпорац (МИК)-иас иргэдэд олгосон ипотекийн зээлийн үлдэгдэл энэ оны 5 дугаар сарын эцэст 8.3 их наяд төгрөг болоод байна.
Өмнөх оны мөн үеийнхтэй харьцуулахад ипотекийн зээлийн үлдэгдэл 21.4 хувиар буюу 1.5 их наяд төгрөгөөр өсжээ. Тавдугаар сард өмнөх сарынхаас 2.8 хувь буюу 128.5 тэрбум төгрөгөөр өссөн дүнтэй байна.
СЭТГЭГДЭЛ БИЧИХ