“ОЮУНЫ ӨМЧ, ТӨМӨР ЗАМЫН ИННОВАЦ” ӨДӨРЛӨГ

“Улаанбаатар төмөр зам" ХНН үүсэж, хөгжсөний 75 жилийн ойн арга хэмжээний хүрээнд болон Дэлхийн оюуны өмчийн эрхийг хамгаалах өдрийг тохиолдуулан энэхүү арга хэмжээг бид “УБТЗ-75 ЖИЛ ба ИННОВАЦ” уриан дор “Оюуны өмч, Төмөр замын инновацын өдөрлөг”-ийг 2024 оны 04 дүгээр сарын 26-ны өдөр 10:30-15:00 цагт УБТЗ-ын Зорчигч тээврийн төвийн Баганат танхим болон гадна талбайд зохион байгуулна.

УБТЗ-ын хэмжээнд “Шилдэг бүтээл, бүтээлч нэгж, бүтээлч ажилтан” шалгаруулах болзолт уралдаанд байр эзэлсэн ажилтнуудаа шагнаж урамшуулаж, УБТЗ-ын хэмжээнд болон бусад төмөр замуудын шинээр сэдэж хэрэгжүүлсэн томоохон бүтээн байгуулалт, бүтээлүүдээр үзэсгэлэн гаргаж олон нийтэд сурталчлан таниулах ажлыг зохион байгуулна.

“УБТЗ” ХНН нь байгууллага, хамт олон, ажилтнуудынхаа бүтээлч санаачилгыг өрнүүлэх, бүтээл туурвих, шинийг санаачлах үйл ажиллагаа, тогтвортой хөгжлийг дэмжих зорилгоор 2017 оноос эхлэн “Дэлхийн оюуны өмчийн эрхийг хамгаалах өдөр”-ийг тохиолдуулан УБТЗ-ын хэмжээнд “Оюуны өмч, Инновацын үйл ажиллагааны өдөрлөг”-ийг жил бүр уламжлал болгон зохион байгуулж ололт амжилтаа дүгнэж ирсэн. 

Тус ажлын хүрээнд Оюуны өмчийн газартай хамтран оюуны өмчийн талаар мэдээлэл хүргэх, “Шинийг санаачлагч, Шилдэг зохион бүтээгч”-ийн шагнал гардуулах зэрэг арга хэмжээг хамтран зохион байгуулж ирсэн уламжлалтай юм.

СЭТГЭГДЭЛ БИЧИХ