Монголбанк “Лондонгийн зарчмууд” олон улсын багц зарчимд нэгдлээ
Монголбанкны Ерөнхийлөгч Б.Лхагвасүрэн Дэлхийн алтны зөвлөлийн хуралдаанд оролцож, Колумб, Эквадор, Филиппин улсын Төв банкнуудын хамтаар “Лондонгийн зарчмууд” багц зарчимд гарын үсэг зурлаа. Дэлхийн алтны зөвлөлөөс баталсан энэхүү зарчмууд нь төв банкнуудын бичил уурхайчдаас алт худалдан авах үйл ажиллагааг албан ёсны болгож, хариуцлагатай бичил уурхайг дэмжих, албан ёсны нийлүүлэлтийн сүлжээнд оруулахад туслах зорилготой юм.
Дөрвөн улсын Төв банк нь “Лондонгийн зарчмууд” баримт бичигт гарын үсэг зурснаар худалдан авах алтны эх үүсвэрийг илүү хариуцлагатайгаар хэрэгжүүлэхэд ахиц дэвшил гаргав.
СЭТГЭГДЭЛ БИЧИХ