НӨАТ-ын сугалааны тохирол өнөөдөр явагдана
Сугалааны шинэчлэлээр тохирол таарсан азтанд урамшуулал олгохдоо тухайн худалдан авалт хийсэн аймаг, дүүргийн баримт хэвлэлтийн өсөлтийн хувиар урамшууллыг нэмэгдүүлэн олгодог болсон.
Өмнөх сарын сугалааны тохирлоор цахим төлбөрийн баримт хэвлэлтийн өсөлтийн хувь хамгийн өндөр нь
- Хан-Уул дүүрэг +22.3%,
- Сүхбаатар дүүрэг +18.8%,
- Баянзүрх дүүрэг +16.7%,
- Баянгол дүүрэг +16.5% өсөлттэй байжээ.
НӨАТ-ын урамшууллын 2024 оны зургаадугаар сарын сугалааны тохирол тааруулах шууд нэвтрүүлгийг өнөөдөр буюу 2024 оны 06 дугаар сарын 19-нд 13.00 цагт ибаримт аппликейшн болон Боловсрол суваг телевизээр орон даяар шууд дамжуулна.
Иргэн та 2024 оны 05 дугаар сарын 01-нээс 31-ний өдрийн хооронд худалдан авалт хийсэн цахим төлбөрийн баримтаа 06 дугаар сарын 18-ны өдрийн 12 цаг 59 минутаас өмнө бүртгүүлж, сугалаандаа хамрагдана уу. Илүү дэлгэрэнгүй мэдээллийг https://sugalaa.ebarimt.mn/ цахим хуудаснаас үзээрэй гэж Монголын Татварын албанаас мэдээллээ.
СЭТГЭГДЭЛ БИЧИХ