Орон сууцны үнэ 11.9 хувиар өсчээ
Энэ оны 05 дугаар сарын байдлаар Улаанбаатар хотод орон сууцны үнэ өмнөх оны мөн үеэс 11.9 хувиар, өмнөх сараас 1.3 хувиар өссөн байна.
Шинэ орон сууцны 1 метр квадрат талбайн дундаж үнэ 4.02 сая төгрөг болж, Баянгол болон Хан-Уул дүүрэгт хамгийн өндөр буюу 4.17 сая төгрөгийн үнэтэй байна.
Хуучин орон сууцны 1 метр квадрат талбайн дундаж үнэ 3.90 сая төгрөг болж, Сүхбаатар дүүрэгт хамгийн өндөр буюу 4.62 сая төгрөгийн үнэтэй байна
СЭТГЭГДЭЛ БИЧИХ