Цахим орчин ашиглан сонгуулийн сурталчилгаа явуулах журам баталлаа

Монгол Улсын Сонгуулийн ерөнхий хорооны 2024 оны 5 дугаар хуралдаан гуравдугаар сарын 6-ны өдөр боллоо.

Хуралдаанаар “Цахим орчин ашиглан сонгуулийн сурталчилгаа явуулах, түүнд хяналт тавих журам”-ын төсөл, холбогдох бүртгэлийн маягт, тайлангийн загварыг хэлэлцэн батлав. Журмыг Харилцаа холбооны зохицуулах хороо, Цагдаагийн ерөнхий газар, Шударга өрсөлдөөн, хэрэглэгчийн төлөө газар хамтран хэрэгжүүлж ажиллах юм.

“Сонгуулийн хороодод ажиллах ажилтны сургалт зохион байгуулах, гэрчилгээ олгох журам”-ын төслийг баталлаа.

Уг журмаар сонгуулийн хороодод ажиллах төрийн захиргааны болон төрийн үйлчилгээний албан хаагчдад сонгуулийн хууль тогтоомжийн талаар сургалт зохион байгуулах, гэрчилгээ олгох харилцааг зохицуулна. 

Тухайлбал, албан хаагчид www.e-election.mn цахим системд байршуулсан хичээл судлан, сорил өгснөөр сонгуулийн хороодод ажиллах гэрчилгээ авахаар журамд заасан. Гэрчилгээ авсан албан хаагчдад Сонгуулийн ерөнхий хороо, Аймаг, нийслэлийн сонгуулийн хороо арга зүйн давтан сургалтыг мөн зохион байгуулахаар тусгажээ.

СЭТГЭГДЭЛ БИЧИХ

  • СЭТГЭГДЛҮҮД

    Зочин (202.9.40.223)
    har psda tudeviin sheesnuud tsusandaa jiven
    2024 оны 03 сарын 10 | Хариулах
  • СЭТГЭГДЛҮҮД

    журам (66.181.191.175)
    журам журам журам
    2024 оны 03 сарын 09 | Хариулах