Малчдад туслах хандивын аянд 3 тэрбум орчим төгрөг цугларчээ
Малчдад туслах хандивын аяны хүрээнд хоёрдугаар сарын 20-ны өдрөөс гуравдугаар сарын 04-нийг хүртэл 41 иргэн, 94 аж ахуйн нэгж, байгууллагын 2,951,661,237 төгрөг, 5 иргэн, 21 аж ахуйн нэгж, байгууллагаас 773.706.900 төгрөгийн 69.829 ширхэг бараа, материалын хандив буюу нийт 3,725,368,137 төгрөгийн хандив, тусламж Улсын онцгой комисст төвлөрчээ.
Энэхүү хандив тусламжийг Засгийн газрын 2020 оны 133 дугаар тогтоолоор шинэчлэн батлагдсан “Гамшгаас хамгаалах дотоодын хүмүүнлэгийн тусламжийг зохицуулах” журмын дагуу хаваржилт хүндэрсэн орон нутгийн малчдад хүргэх ажиллагаа үргэлжилж байна.
Өнөөдрийн байдлаар 701 сая гаруй төгрөгийн 41,484 ширхэг бараа, материалыг 21 аймаг, нийслэлийн 2 дүүрэгт хуваарилан хүргэсэн болохыг ОБЕГ-аас мэдээлэв.
СЭТГЭГДЭЛ БИЧИХ