Хүүхдийн мөнгийг энэ сарын 20-нд олгоно

Нийгмийн халамжийн тэтгэвэр, тэтгэмж, хөнгөлөлт, тусламжийн гуравдугаар сарын хуваарь гарчээ.

ХХҮЕГ-аас мэдээлснээр хүүхдийн мөнгийг гуравдугаар сарын 20-нд шилжүүлэх бол ахмадуудын тэтгэвэр, асаргааны тэтгэмж зэрэг таван төрлийн халамжийг энэ сарын 14, 26-нд олгоно.  

Харин эхийн алдар одонгийн мөнгийг 26-нд, олон хүүхэдтэй өрх толгойлсон эцэг, эхийн тэтгэмжийг гуравдугаар сарын 20-нд өгөхөөр хуваарилжээ.

СЭТГЭГДЭЛ БИЧИХ