Хилийн цэргийн алба хаагчид архидан согтуурч, нэг алба хаагч ОСГОЖ нас баржээ
Увс аймгийн Бөхмөрөн суманд хилийн цэргийн алба хаагч осгож нас барсан хэрэг гарчээ.
Эх сурвалжийн мэдээлж буйгаар, Хилийн цэргийн 0245 дугаар ангийн хилийн цэргийн 0227 дугаар салбарын хилийн харуулыг халалцуулахаар 8 хүний бүрэлдэхүүнтэй бүлэг хоёрдугаар сарын 29-нд явсан бөгөөд нэгнийхээ төрсөн өдрийг тэмдэглэх нэрийдлээр архидан согтуурч, алба хаагч “Б” нь хилийн цэргийн салбар руугаа явган явж байгаад замдаа осгосон гэжээ.
Талийгаачийг энэ сарын 1-2-нд шилжих шөнө 01.00 цагийн үед хээрээс осгосон байдалтай байхад нь олсон бөгөөд эмнэлгийн тусламж үзүүлсэн ч харамсалтай нь нас баржээ.
Тус хэргийг Цагдаагийн байгууллага үргэлжлүүлэн шалгаж байна.
СЭТГЭГДЭЛ БИЧИХ