ДОРНОГОВЬ АЙМГААС БАГА НАСНЫ ХҮҮХЭД ХУЛГАЙЛЖ, АМИЙГ НЬ ХОХИРООСОН ХЭРГИЙГ ШҮҮХЭД ШИЛЖҮҮЛЛЭЭ

 Дорноговь аймагт 15 настай охиныг таксийнд суулган явж, амийг нь хохироосон харамсалтай хэрэг өнгөрсөн оны аравдугаар сард гарсан. Тэгвэл энэ хэргийг прокуророос яллах дүгнэлт үйлдэн шүүхэд шилжүүлжээ.

       Энэ талаар УЕПГ-аас "Иргэн Г.Г нь 2023 оны аравдугаар сарын 03-ны өдөр Дорноговь аймгийн Сайншанд сумаас бага насны хүүхдийг такси үйлчилгээнд явж байгаа мэтээр хууран мэхэлж машиндаа суулган хүчээр авч явж хүчиндэн, улмаар гэмт хэргээ нуун далдлах зорилгоор амь насыг нь хохироосон гэх хэрэгт Эрүүгийн хуулийн 13.2 дугаар зүйлийн 2.1 /Хүн хулгайлах/, 12.1 дүгээр зүйлийн 4 /Хүчиндэх/, 10.1 дүгээр зүйлийн 2.1, 2.4, 2.7 /Хүнийг алах/-д зааснаар яллах дүгнэлт үйлдэн Дорноговь аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхэд шилжүүлсэн" хэмээн мэдээллээ.

СЭТГЭГДЭЛ БИЧИХ

  • СЭТГЭГДЛҮҮД

    Зочин (202.126.89.66)
    ЮУ Ч БҮҮ ЯРЬ ШУУД ЦААЗЛА
    2024 оны 03 сарын 05 | Хариулах