Г.Хишигсайхан "Парис 2024" олимпын эрх авлаа

 Дэлхийн зургаан том марафоны нэг "Токио Марафон"  боллоо.

Тус марафоны эмэгтэйчүүдийн ангилалд Азийн аварга Г.Хишигсайхан 2:26:32 секундээр барианд орсноор наймдугаар байрт бичигдэж Монголын марафончдоос "Парис 2024" олимпын эрх авсан анхны тамирчин болсон юм.

Түүнчлэн эмэгтэй марафончдын улсын рекорд тогтоов.

 

Эмэгтэйчүүдийн ангилалд Этиопын Сутумэ Асефа Кебеде хувийн дээд амжилтаа шинэчилж 2:15:55 цагаар түрүүлэв. Харин эрэгтэйчүүдийн марафонд Кенийн Бенсон Кипруто 2:02:16 цагаар өнгөлөв.

Кенийн олимпын хошой аварга, нэрт гүйгч Элиод Кипчогэ нутаг нэгт Б.Кипрутогоос дөрвөн минутаар хоцорч 10 дугаар байрт жагслаа.

СЭТГЭГДЭЛ БИЧИХ