Улаанбаатарт өдөртөө -11 хэм хүйтэн байна

Малч­ид, иргэд, тээвэрчдэд зориулсан мэдээ: 3-р сарын 1,2-нд ихэнх нутгаар цаг агаар тогтуун, хүйтний эрч суларна.

2024 оны 03-р сарын 01-ний 20 цаг хүртэл

цаг агаарын урьдчилсан мэдээ

Хур тунадас: Төв болон зүүн аймгуудын нутгаар солигдмол үүлтэй, бусад нутгаар багавтар үүлтэй. Шөнөдөө Халх голын хөндийгөөр, өдөртөө Хөвсгөлийн уулсаар ялимгүй цас орно. Бусад нутгаар цас орохгүй.

Салхи: Ихэнх нутгаар баруун хойноос секундэд 5-10 метр, говь, тал, хээрийн нутгаар секундэд 12-14 метр хүрч ширүүснэ.

Агаарын температур: Шөнөдөө Увс нуурын хотгор, Завхан голын эх, Идэр, Тэс, Байдраг голын хөндийгөөр -36...-41 градус, Хангай, Хөвсгөл, Хэнтийн уулархаг нутаг, Ерөө, Туул, Тэрэлж, Хэрлэн, Халх голын хөндийгөөр -30...-35 градус, Монгол-Алтайн уулархаг нутаг, Эг, Үүр, Орхон, Сэлэнгэ, Хараа, Онон, Улз голын хөндий, Дорнод-Дарьгангын тал нутгаар -25...-30 градус, говийн бүс нутгийн өмнөд хэсгээр -13...-18 градус, бусад нутгаар -19...-24 градус, өдөртөө хүйтний эрч бага зэрэг суларч Увс нуурын хотгор, Завхан голын эх, Тэс голын хөндийгөөр -19...-24 градус, Хангай, Хөвсгөл, Хэнтийн уулархаг нутаг, Хүрэнбэлчир орчим, Ерөө, Халх голын хөндий, Дорнод-Дарьгангын тал нутгаар -13...-18 градус хүйтэн, Их нууруудын хотгор, Хангайн нурууны өвөр бэл, говийн бүс нутгийн өмнөд хэсгээр -2...+3 градус дулаан, говийн бүс нутгийн хойд хэсгээр -3...-8 градус, бусад нутгаар -9...-14 градус хүйтэн байна.

УЛААНБААТАР ХОТ ОРЧМООР: Багавтар үүлтэй. Цас орохгүй. Салхи баруун хойноос секундэд 4-9 метр. Шөнөдөө Яармаг-Сонгины орчмоор -30...-32 градус, бусад хэсгээр -22...-24 градус, өдөртөө -9...-11 градус хүйтэн байна.

БАГАНУУР ОРЧМООР: Багавтар үүлтэй. Цас орохгүй. Салхи баруун хойноос секундэд 5-10 метр. Шөнөдөө -30...-32 градус, өдөртөө -11...-13 градус хүйтэн байна.

ТЭРЭЛЖ ОРЧМООР: Багавтар үүлтэй. Цас орохгүй. Салхи баруун хойноос секундэд 4-9 метр. Шөнөдөө -30...-32 градус, өдөртөө -11...-13 градус хүйтэн байна.

2024 оны 03 дугаар сарын 06-ныг хүртэлх

цаг агаарын урьдчилсан төлөв

02-нд Халх голын сав газраар, 03-нд баруун аймгуудын нутгийн хойд хэсэг, төвийн аймгуудын ихэнх нутгаар, 04-нд баруун, төв, говийн аймгуудын нутгийн зарим газраар, 05-нд говийн аймгуудын нутгийн зарим газар, зүүн аймгуудын нутгийн өмнөд хэсгээр цас орж, цасан шуурга шуурна.

Салхи ихэнх хугацаанд секундэд 5-10 метр, 02-нд нутгийн зүүн хэсгээр, 03-нд Алтайн уулархаг нутгаар, 04-нд нутгийн зарим газраар секундэд 12-14 метр хүрч ширүүснэ.

Увс нуур болон Дархадын хотгор, Завхан голын эх, Идэр, Тэс, Байдраг голын хөндийгөөр шөнөдөө -31...-36 градус, өдөртөө -17...-22 градус, Алтай, Хангай, Хөвсгөл, Хэнтийн уулархаг нутаг, Хүрэнбэлчир орчим, Эг, Үүр, Орхон, Хараа, Ерөө, Туул, Тэрэлж, Хэрлэн голын хөндийгөөр -25...-30 градус, өдөртөө -11...-16 градус, говийн бүс нутгийн өмнөд хэсгээр шөнөдөө -6...-11 градус хүйтэн, өдөртөө +3...+8 градус дулаан, Их нууруудын хотгор, говийн бүс нутгийн хойд хэсгээр шөнөдөө -12...-17 градус, өдөртөө 0...-5 градус, бусад нутгаар шөнөдөө -18...-23 градус, өдөртөө -5...-10 градус хүйтэн байна. 3-нд нутгийн хойд хэсгээр, 4-нд ихэнх нутгаар, 5-нд нутгийн зүүн хагаст хүйтэрнэ.

СЭТГЭГДЭЛ БИЧИХ