ШӨХТГ: Гурил үйлдвэрлэгчид үгсэн хуйвалдаж, жилийн дотор 5-9 удаа гурилын үнийг нэмсэн
ШӨХТГ-аас гурилын үнийн асуудлаар мэдээлэл хийлээ. Мэдээллийн эхэнд, Шударга өрсөлдөөн, хэрэглэгчийн төлөө газрын дарга Б.Билгүүн, "Гурилын үнэ өсөж байгаа талаар иргэдээс гомдол ирж байгаа.
2022 онд гол үйлдвэрлэгч 8 ААН-д үнийн судалгаа хийхэд нэг жилийн хугацаанд 4-12 удаа нэмсэн байсан. Тухайлбал,
- Дээд гурилын үнэ 62.8
- Нэгдүгээр гурил 53.1
- Хоёрдугаар гурил 40.9 хивиар өссөн нь тогтоогдсон.
Гол үйлдвэрлэгч аж ахуй нэгжүүд дээр судалгаа хийгээд үзэхэд:
- Улаанбаатар дээд гурил 47 хувиар үнээ өсгөсөн,
- Улаанбаатар нэгдүгээр гурил 41 хувиар үнээ өсгөсөн,
- Од групп дээд гурил 95.5 хувиар үнээ өсгөсөн,
- Од групп нэгдүгээр гурил дээр 70 хувиар үнээ өсгөсөн,
- Алтан тариа дээд гурил дээр 64 хувиар үнээ өсгөсөн,
- Алтан тариа нэгдүгээр гурил дээр 55.6 хувиар үнээ өсгөсөн судалгаа гарсан.
Улаанбуудайн үнэ гурилны үнийн 90 орчим хувийг эзэлдэг. Тухайн үед Улаанбуудайн үнэ нэмэгдээгүй байсан учраас гурилын үнэ өссөн нь үндэслэлгүй юм гэдэг дүгнэлтийг гаргаж, хэрэг үүсгэсэн. Гурил үйлдэврлэгчид үгсэн хуйвалдаад үнэ ээ зэрэг нэмдэг нөхцөл байдал ажиглагдсан. Энэ асуудал одоо шүүхийн шатанд явж байгаа. Хэрэг эцэслэгдэн шийдвэрлэгдээгүй байх энэ хугацаанд гурилын үнэ тогтмол өссөөр байна.
2023 оны нэгдүгээр сараас өнөөдрийг хүртэл,
- Дээдийн дээд гурилын үнэ 5 удаа нэмэгдсэн. Нийт өсөлтийн хувь 19 хувь буюу нэг кг гурилын үнэ 635 төгрөгөөр нэмэгдсэн.
- Дээд гурилын үнэ 9 удаа нэмэгдсэн. Нийт өсөлтийн хувь 16 хувь буюу нэг кг гурилын үнэ 405 төгрөгөөр нэмэгдсэн.
- Нэгдүгээр гурилын үнэ 9 удаа нэмэгдсэн. Нийт өсөлтийн хувь 12 хувь буюу нэг кг гурилын үнэ 267 төгрөгөөр нэмэгдсэн.
- Хоёрдугаар гурилын үнэ 8 удаа нэмэгдсэн. Нийт өсөлтийн хувь 11 хувь буюу нэг кг гурилын үнэ 154 төгрөгөөр нэмэгдсэн.
Үүн дээр үндэслээд бид гурил үйлдвэрлэгчид ТББ-аараа дамжин үгсэн хуйвалдаж, үнэ ээ тохирдог юм байна гэсэн дүгнэлтэд хүрсэн. Үүн дээр манай байгууллагаас холбогдох арга хэмжээг авч ажиллахаа мэдэгдэж байна" гэлээ.
Мөн гурил үйлдвэрлэгчдэд шударга өрсөлдөөний хууль тогтоомжоо биелүүлж, хэрэглэгчийн эрх ашгаа хүндлэн дээдлэхийг уриаллаа.
СЭТГЭГДЭЛ БИЧИХ
СЭТГЭГДЛҮҮД
СЭТГЭГДЛҮҮД