У.Мөнх-Эрдэнэ: Би боксын холбоонд хариугаа хэлээгүй байгаа

Ирэх сард Казакстанд боксын ДАШТ болно. Харин уг тэмцээний 64 кг-ын жинд манай улсаас ямар тамирчин явах нь тодорхойгүй байна. Энэ жинд гавьяат тамирчин У.Мөнх-Эрдэнэ, ОУХМ З.Энхзориг хоёрын хэн нэгнийг нь сорилгод оруулсны үндсэн дээр явуулна гэж МБХ-ноос үзэж байгаа. Харин энэ шийдвэрийг нь гавьяат тамирчин У.Мөнх-Эрдэнэ эсэргүүцэж, "Оюутны дэлхийн аваргаас ч медаль аваагүй тамирчинтай сорилгод орохгүй, би дэлхийд жиндээ номер нэг тамирчин" хэмээн мэдэгдсэн. Тэгвэл зарим хэвлэл мэдээллийн хэрэгслээр У.Мөнх-Эрдэнэ Боксын холбооноос гаргасан эл шийдвэрийг дагахаар болжээ гэсэн мэдээлэл гарсан. Энэ талаар тодруулахаар түүнтэй холбогдоход "Одоо надад ярих зүйл алга. Би боксын холбоонд хариугаа хэлээгүй байгаа" хэмээсэн юм.

Б.Цэлмэг

СЭТГЭГДЭЛ БИЧИХ

УИХ-ын чуулган хуралдана
Өчигдөр 09 цаг 36 мин

ХӨСҮТ-ээс мэдээлэл хийнэ
Өчигдөр 08 цаг 47 мин

Засгийн газар хуралдаж байна
Уржигдар 08 цаг 24 мин