Автобус баазын жолооч нар НИТХ-д шаардлага хүргүүлнэ

ОБЕГ-ын байранд

11:00 цагт УОК, ЭМЯ, ХХААХҮЯ-аас хаваржилтын нөхцөл байдлын талаар мэдээлэл өгнө. 

“Үндэсний мэдээллийн төв”-д

11:00 цагт “Оюу толгой” компанийн ажилчдын цалинг нийтээр нь 25-30 хувиар бууруулсан талаар үндсэн ажилчид мэдээлэл хийнэ.

ГХЯ-ны Хаадын өргөө танхимд

12:00 цагт ХНХЯ, УУХҮЯ Америкийн Хөдөлмөрийн яамтай Хөдөлмөрийн аюулгүй байдал эрүүл ахуйн чиглэлээр харилцан ойлголцлын санамж бичиг зурна.

Хангарьд ордонд

14:00 цагт Улаанбаатар хотын нийтийн тээврийн үйлчилгээнд гарч буй төр, хувийн хэвшлийн автобус баазын жолооч нар цалин нэмэх, нийгмийн хангамж сайжруулах, замын маршрут болон бусад асуудлаар НИТХ-д шаардлага хүргүүлнэ.

НЦУГ-ын хэвлэлийн өрөөнд

16:00 цагт Мөрдөн байцаах алба, Тээврийн цагдаагийн алба, Кибер гэмт хэрэгтэй тэмцэх газраас цагдаагийн байгууллагад шалгагдаж буй зарим онцлог гэмт хэргийн талаарх мэдээлэл өгнө.

СЭТГЭГДЭЛ БИЧИХ