З.Батбаяр: Улсын хэмжээнд шар усны үер болох эрсдэлтэй байна

Байгаль Орчин, Аялал Жуулчлалын Яам /БОАЖЯ/-аас цаг үеийн асуудлаар өнөөдөр мэдээлэл хийлээ. Өвлийн аялал жуулчлалын гуравдугаар сарын талаар мэдээллэл өнөөдөр хийлээ.

БОАЖЯамны тусгай хамгаалалттай газрын дарга Н.Баатарцогт, Ойн агентлагийн дарга Б.Оюунсанаа усны агентлагийн дарга З.Батбаяр, Цаг уурын мэргэжилтэн О.Оюунчимэг Байгалийн нөөцийн дарга Ц.Уранчимэг нар оролцлоо. Тусгай хамгаалалттай газар газрын асуудлыг зуун хувь цахим болгосонтой холбоотой асуудлаар, мөн Ойн салбарын 100 жил, шар усны үер, ус ашиглалттай холбоотой зэрэг сэдвүүдээр мэдээлэл хийлээ.

Сэлбэ голын халиа үүссэн нөхцөл байдалтай байгаа нь өнгөрсөн зуны хур бороо ихтэй байснаас мөн голын хамгаалалтын бүсэд газар олгож, барилга их баригдаж, цардсан талбай нэмэгдэж, хөрсний усыг шүүрүүлэн зайлуулж байгаа үйл ажиллагаатай холбоотой гэдгийг Усны газраас мэдээллээ.

Энэ талаар Усны Газрын дарга З.Батбаяр "Их хэмжээний цас орж зудын байдалтай байна. Их цас бол мөн устай холбоотой байгалийн гамшиг. Өмнө нь ажиглагдсан шиг температурын өөрчлөлтүүд гарч нэмэх температурт гэнэт орлоо гэж бодоход улс орны хэмжээнд шар усны үерийн аюул бодитоор нүүрлэнэ гэж харж болохоор байна. 

Байж болох бүх төрлийн үер манай улсад болж байна. Иймд урд өмнөхөөсөө илүү усны асуудалд анхаарах хэрэгтэй байна. Бид боломжит усны ашиглалт дээр анхаарал хандуулах ёстой. 

 Тусгай хамгаалалттай газар газрын асуудлыг зуун хувь цахим болгосонтой холбоотой асуудлаар, мөн Ойн салбарын 100 жил, шар усны үер, ус ашиглалттай холбоотой  зэрэг сэдвүүдээр мэдээлэл хийлээ.

Улаанбаатарчуудын нэг сар хэрэглэх усыг ганцхан барилгын компани 2.6 жилийн дотор шавхан зайлуулсан байх жишээтэй. Халиа тошин, үерийн асуудалд хөрсний усыг шавхан зайлуулж байгаа үйл ажиллагаа нөлөөлж байна гэсэн үг. Байгалийн биш зохиомол үерүүд бий болж байна. 

Бүтэн зургаан сарын турш улсын хэмжээнд үерийн байдалтай байлаа. Шар усны үер дуусаад цас хайлаад голын мөс унах үеэс эхлээд хаврын гачиг үе эхэлнэ. Түүний дараа зургаадугаар сараас бороо ороод ахиад үертэй золгож болзошгүй байна" гэлээ. 

Үер болж байгаа нь голын болон усны эх үүсвэрийн хамгаалалтын бүсийн дэглэмийг мөрдөөгүйтэй шууд холбоотой гэдгийг Усны Газраас онцолж байв. 

Үүсээд байгаа нөхцөл байдалтай холбоотойгоор цаашид авч хэрэгжүүлэх арга хэмжээний хүрээнд Усны газраас Сэлбэ голын үерийн эрсдэлийг бууруулах зорилгоор богино болон урт хугацааны дэд бүтцийн төлөвлөлт, инженерийн зураг төслийн шийдлүүдийг хэлэлцэх техникийн хэлэлцүүлгийг зохион байгуулсан байна.
Монгол орны 80 гаруй хувь нь цасан бүрхүүлтэй байна. Гуу жалганд 100 см хүртэл хэмжээтэй 13 аймгийн 58 суманд төмөр зуд буюу мөсөн зудтай, 17 аймгийн 39 суманд цагаан зудтай байна. Энэ өвөл 9,6 мм буюу 1,6 дахин илүү хур тунадас орсон гэж гарчээ.Энэ нь сүүлийн жилүүдээс олон жилийн дунджаас илүү тунадастай жил болж байна. Мөн хоёрдугаар сарын 26,27,28,29-нд хүйтний эрч чангарах төлөвтэй байна. 1975 оноос хойш орж байгаагүй их цас орж, зудын байдалтай байна. Тиймээс халиа тошин үүсэх эрсдэл гэнэтийн үер усны аюулаас болгоомжлох хэрэгтэй гэж мэдээллээ.

СЭТГЭГДЭЛ БИЧИХ