Галд өртсөн иргэдийг “Күүпер” зочид буудалд байрлуулж, сэтгэлзүйн зөвлөгөө өгч байна
Баянзүрх дүүргийн 26 дугаар хорооны нутагт авто ослын улмаас хүчтэй дэлбэрэлт үүсэж, эрдэнэт хүний амь нас эрсэдсэн харамсалтай явдал болсон.
Галд өртсөн иргэдийг “Күүпер” зочид буудалд шилжүүлсэн бөгөөд амьжиргааг дэмжих, нийгмийн халамжийн чиглэлээр дэмжлэг, тусламж үзүүлэхээр ХНХЯ, Хүүхэд, гэр бүлийн хөгжил хамгааллын ерөнхий газар, Хөдөлмөр, халамжийн үйлчилгээний ерөнхий газар гэсэн гурван байгууллагаас бүрдсэн Нэгдсэн түр штабыг ажиллуулж эхэллээ.
Иргэдэд сэтгэл зүйн туслалцаа үзүүлэхээр найман сэтгэл зүйч ажиллаж, шаардлагатай хоол хүнс, хувцас хэрэглэлээр хангах, нийгмийн халамж хамгааллын хэрэгцээг тодорхойлох холбогдох судалгааг хийх ажлыг зохион байгуулжээ.
Дэлбэрэлтийн улмаас ойролцоох орон сууц галд өртөж, оршин суугчид эрүүл мэнд болон эд хөрөнгийн багагүй хохирол амссан. Галд өртсөн “Edu аппартмент” орон сууцнаас 17 өрхийн 41 том хүн, 23 хүүхдийг Баянзүрх дүүргийн 13 дугаар хороонд байрлах Күүбер зочид буудалд нүүлгэн шилжүүлж, урьдчилсан байдлаар 14 хүнийг эмнэлэгт хүргэжээ. Мөн гурван хүн амь насаа алдсан талаар Онцгой Байдлын Ерөнхий Газар (ОБЕГ) мэдээлсэн билээ.
Эх сурвалж: Хөдөлмөр, Нийгмийн Хамгааллын Яам
СЭТГЭГДЭЛ БИЧИХ