Дэлбэрэлт болсон газрын орчимд байсан оршин суугч, иргэдэд сэтгэл зүйн зөвлөгөө үзүүлж байна

Нийслэлийн Хүүхэд, Гэр бүлийн хөгжил хамгааллын газар, дүүргийн албан хаагчид Дүнжингарав захын уулзвар орчимд 2024 оны 1 дүгээр сарын 24-ний шөнө осол болсон газар орчимд байсан оршин суугч, иргэдэд сэтгэл зүйн зөвлөгөө өгч эхэлжээ. 

 

Мөн  бусад холбогдох үйлчилгээг газар дээр нь хүүхэд хамгааллын багаар үзүүлж ажиллаж байгаа аж.

 

Ташрамд дурдахад, Баянзүрх дүүргийн 26 дугаар хороо, “Их Монгол”, “Дүнжингарав” худалдааны төвийн автозамын уулзварт шингэрүүлсэн байгалийн хий /газ/ тээвэрлэж явсан том оврын автомашин, суудлын автомашинтай мөргөлдсөн зам тээврийн ослын улмаас гал гарч автомашин шатаж байна гэсэн дуудлага ОБЕГ-т энэ сарын 24-ний өдрийн 01.07 цагт иржээ. Дуудлагын дагуу ОБЕГ-ын харьяа Үндэсний аврах бригад, НОБГ-ын Гал түймэр унтраах, аврах 10, 14, 18, 26, 30, 34, 35, 63 дугаар анги,  Аврах ангийн нийт 200 гаруй алба хаагч, 48 автомашин, техник хэрэгсэлтэй үүрэг гүйцэтгэсэн юм.

 

 

 

СЭТГЭГДЭЛ БИЧИХ