СЭРЭМЖЛҮҮЛЭГ: Орон нутгийн замд дахин ноцтой осол гарлаа

Орон нутгийн замд суудлын хоёр автомашин мөргөлдсөний улмаас нэг иргэн амь насаа алдсан хэрэг өчигдөр дахин бүртгэгдлээ.

Тодруулбал, цагдаагийн байгууллагад энэ оны нэгдүгээр сарын 22-ны 18:30 цагийн үед Дорноговь аймгийн Даланжаргалан сумаас Хэнтий аймаг Бор-Өндөр сум чиглэлийн замын 10 дахь километрт "К.фильтер" болон "Т.Аллион" маркийн тээврийн хэрэгсэл мөргөлдсөн зам тээврийн ноцтой осол бүртгэгдсэн байна. Тэгвэл уг ослын улмаас нэг хүн амь нас хохирч, цагдаагийн байгууллагаас мөрдөн шалгах ажиллагааг явуулж байгаа аж.

СЭТГЭГДЭЛ БИЧИХ