Ц.Хулан нарт холбогдох хэргийг Улсын дээд шүүхээр хэлэлцэх эсэхийг ирэх Лхагва гарагт шийднэ
Ц.Хулан Б.Отгонбаатар нарт холбогдох хэргийг Улсын дээд шүүх хянан хэлэлцээр болжээ. Тодруулбал, Сүхбаатар дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2023 оны долдугаар сарын 25-ны өдрийн 736 дугаар шийтгэх тогтоол, Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн 2023 оны арваннэгдүгээр сарын 01-ний өдрийн 1060 дугаар магадлалтай, Ц.Хулан, Б.Отгонбаатар нарт холбогдох /маш нууц/ хэргийг гаргасан шүүгдэгч Ц.Хулан, түүний өмгөөлөгч Ч.Өнөржаргал, Ж.Батхуяг нарын хамтран гаргасан гомдлыг Улсын дээд шүүх нэгдүгээр сарын 24-ний өдөр хаалттай хянан хэлэлцэхээр товлосон байна.
СЭТГЭГДЭЛ БИЧИХ