Бүлэглэн гар утас дээрэмдсэн этгээдүүдийг шалгаж байна
“Гурван залуу намайг зодоод гар утас, гадуур хувцсыг аваад явчихлаа” гэх дуудлага, мэдээлэл 18-ны өдрийн 23 цагийн үед цагдаагийн байгууллагад бүртгэгджээ. Дуудлага, мэдээллийг шалгахад 20 настай эрэгтэй М-н “I Phone 15 pro” загварын гар утас, гадуур хувцсыг 17 настай, эрэгтэй Т нь бусадтай бүлэглэн хүч хэрэглэн дээрэмдэж, зугатаасныг шуурхай эрэн сурвалжилж, олж тогтоон, шалгалтын ажиллагааг үргэлжлүүлж байна. Энэ хэргийн дараах зүйл ангиар хэрэг үүсгэн шалгаж байна.
Эрүүгийн хуулийн 17.2 дугаар зүйл /Дээрэмдэх/
"Бусдын эд хөрөнгийг илээр, хүч хэрэглэхгүйгээр, хууль бусаар авсан бол зургаан сараас таван жил хүртэл хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах, эсхүл зургаан сараас таван жил хүртэл хугацаагаар хорих ял шийтгэнэ." гэж хэрэв хүндрүүлэх бүрэлдэхүүнтэй үйлдсэн бол 5-12 жилийн хорих ял шийтгэхээр заажээ.
СЭТГЭГДЭЛ БИЧИХ