Т.Аюурсайхан, Б.Ганхуяг нарт холбогдох хэргийн шүүх хурал тав дахь өдрөө үргэлжилж байна
УИХ-ын гишүүн асан Т.Аюурсайхан, “Эрдэнэс тавантолгой” ХК-ийн гүйцэтгэх захирал асан Б.Ганхуяг нарын 11 хүнд холбогдох хэргийн шүүх хурал тав дахь өдрөө үргэлжилж байна.
Тэднийг эрх мэдэл, албан тушаалын байдлаа урвуулан ашигласан, нийтийн албан тушаалтан хахууль авах, худал мэдүүлэх, зохион байгуулалттай гэмт бүлэг байгуулах, түүнд элсэх, үндэслэлгүйгээр хөрөнгөжих, мөнгө угаасан гэх хэрэгт холбогдуулан шалгаж, яллах дүгнэлт үйлдэн хэргийг шүүхэд шилжүүлжээ.
“Нүүрсний” гэх тодотголтой хэргийн хянаж, шалгах ажлын хэсэг 2022 оны 12 дугаар сарын 05-ны өдөр байгуулагдсан. Үүнээс хойш нийт 156 хүн, 3 хуулийн этгээдийг яллагдагчаар татан, мөрдөн байцаалтын 38 хэргийг шалгажээ. Эдгээрээс 96 хүн, 2 хуулийн этгээдэд холбогдох нийт 12 хэрэгт прокурор яллах дүгнэлт үйлдэн шүүхэд шилжүүлсэн байна.
Жил дамнан шалгасан “нүүрсний” гэх хэргийг АТГ, прокурор “боож” дуусаад, эхнээс нь гэм буруугийн шүүх хуралдааныг товлон, хэлэлцэж байгаа юм.
СЭТГЭГДЭЛ БИЧИХ