“Нийслэлд хар болон ердийн гэсэн хоёр төрлийн такси үйлчилгээ нэвтрүүлнэ”

Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын захирагч Х.Нямбаатар өнөөдөр сэтгүүлчидтэй уулзаж, метро, Улаанбаатар хотын тээвэр логистик, дэд бүтэцтэй холбоотой асуудлаар мэдээлэл өглөө.

Тэрбээр “Улаанбаатар хотод 80 мянган хүн албан ба албан бус байдлаар такси үйлчилгээ үзүүлж байна. Тиймээс тэдгээрийг нэгтгэсэн байдлаар цэгцэлж, таксины шинэ үйлчилгээ нэвтрүүлнэ. Өмнө нь Улаанбаатар хотод “Сити” нэртэй шар тэргүүд явдаг байсан. Суурь үнийг төрөөс барьснаас болж дампуурсан. “Сити” такси одоо ч Голомт банканд өртэй хэвээрээ байна. Хоёрдугаар сарын сүүлээс олон нийтэд бүрэн гүйцэт шийдлээ танилцуулна.

Тус такси үйлчилгээг хоёр төрөлтэй байлгана. Нэгд, хар. Хоёрт, ердийн гэж ангилна. Хар таксигаар өндөр зэрэглэлийн үйлчилгээ үзүүлж, илүү их үнэтэй байлгана. Харин ердийн таксинд энгийн үйлчилгээ үзүүлнэ. Такси үйлчилгээнд явах иргэдэд зөв талдаа хүрдтэй машин байх, өөрсдийгөө тодотгосон симпор тогтоох гэх мэт шаардлага тавина” гэлээ.

СЭТГЭГДЭЛ БИЧИХ