Хар-Ус нуур дээр "Мөнгөлөг шагшуурга" мөсний баяр нэгдүгээр сарын 20-21-ний өдрүүдэд болно
Ховд аймгийн нутагт Хар-Ус нуур дээр "Мөнгөлөг шагшуурга-2024" мөсний баяр нэгдүгээр сарын 20-21-ний өдрүүдэд зохион байгуулагдахаар товлогджээ.
Энэ талаар тус аймгийн ЗДТГ-аас "Мөсний баяр нь аялал жуулчлалыг хөгжүүлэх, жижиг дунд бизнес эрхлэгчдийг дэмжих зорилготой.
Олон угсаатан ястны өвөрмөц дүр төрх, амьдралын хэв маяг, ахуйн соёлыг хадгалж ирсэн хувцас хэрэглэл гэдэг соёлын өвийн чухал нэг хэсэг. Арга хэмжээний үеэр олон угсаатны өвлийн загварын наадам, Жангар тууль хайлах ёслол, адуучин тэмцээн, мөсөн сур харваа зохион байгуулагдах хөтөлбөртэй.
Мөсний баярт хүссэн хүн бүхэн хүрэлцэн ирж, оролцох боломжтой" хэмээн мэдээллээ.
Өнгөрсөн жилийн мөсний баяраар Жаргалант, Мянгад, Буянт, Үенч сумдын хоол хүнсний үйлдвэрлэлийн чиглэлээр үйл ажиллагаа явуулсан 60 гаруй аж ахуйн нэгж, иргэд 240 сая төгрөгийн борлуулалт хийжээ.
Хөтөлбөр:
СЭТГЭГДЭЛ БИЧИХ