Зэсийн үнэ ирэх онд 75 хувиар өсөх төлөвтэй байна
Уул уурхайн нийлүүлэлт тасалдсан, сэргээгдэх эрчим хүчний эрэлт хэрэгцээ нэмэгдэж байгаа энэ үед зэсийн үнэ ирэх хоёр жилд 75 гаруй хувиар өсөх төлөвтэй байна.
BMI-ийн тайланд дурдсанаар ногоон эрчим хүчний шилжилтээс үүдэлтэй эрэлт нэмэгдэж, 2024 оны хоёрдугаар хагаст ам.долларын ханш буурах магадлалтай байгаа нь зэсийн үнийг өсгөнө гэжээ.
АНУ-ын Холбооны нөөцийн сангаас энэ онд бодлогын хүүгээ бууруулснаар ам.долларын ханш суларч, улмаар гадаадын худалдан авагчид зэсийг ихээр сонирхох хандлагатай байна.
Өнгөрсөн сард хөрөнгө оруулалтын банк "Сэргээгдэх эрчим хүчний зорилтыг сайжруулах нь 2030 он гэхэд зэсийн эрэлтийг 4.2 сая тонноор нэмэгдүүлнэ" гэж таамаглажээ.
Ингэснээр 2025 онд нэг тонн зэсийн үнэ 15 мянган ам.долларт хүрэх төлөвтэй байгаа юм. 2023 оны гуравдугаар сард зэсийн үнэ хамгийн өндөр буюу нэг тонн нь 10,730 ам.долларт хүрч байсан.
СЭТГЭГДЭЛ БИЧИХ