ЦЕГ: Н.Төгсцогтыг саатуулахгүйгээр шалгаж байна

Монгол Улсын гавьяат тамирчин, сонирхогчдын боксын олимп, дэлхийн мөнгөн медальт Н.Төгсцогтыг хар тамхины хэргээр шалгаж байгаа талаар news.mn сайт өмнө нь мэдээлсэн. Цагдаагийн ерөнхий газрын Хар тамхитай тэмцэх албаны алба хаагчид арванхоёрдугаар сарын 28-ны өдөр Н.Төгсцогтыг нийслэлийн Сүхбаатар дүүргийн нутаг дэвсгэрээс сэтгэцэд нөлөөлөх бодис хэрэглэсэн байж болзошгүй үндэслэлээр саатуулсан юм.

Цагдаагийн ерөнхий газраас тодруулахад, Н.Төгсцогтыг саатуулахгүйгээр шалгаж байгаа. Одоогоор шалгалтын ажил үргэлжилж байгаа учир мэдээлэл өгөх боломжгүй гэлээ.

СЭТГЭГДЭЛ БИЧИХ