Улсын аварга малчдын материалыг цахимаар авч, шалгаруулахдаа малын тоог чухалчлахгүй
Засгийн газар жил бүр Сар шинийн баярын өмнө улсын аварга малчин өрх, улсын хошой аварга малчин өрх, улсын аварга саальчин, улсын аварга фермер, улсын аварга тариаланч хамт олон, улсын аварга тариаланчийг тодруулдаг.
Хүнс хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн сайд Х.Болорчулуун “Энэ жил улсын аварга малчны материалыг цахимаар авна. Тэгэхээр сумаас аймаг, аймгаас яам руу ирнэ. Дундуур нь хэн нэгэн хүнийг шургуулаад байх боломжгүй материалууд ил тод байна. Мөн энэ жил фермерийн аж ахуйг нэлээд дэмжинэ. Өмнө нь улсын аварга 100 гаруй хүн шалгаруулж байхад тавхан фермер байдаг байсан бол гурав дахин нэмэгдүүлээд 15 фермерийн аж ахуйг дэмжиж оруулна. Энэ сарын 20-25-д аварга малчингуудаа шалгаруулж дуусна" гэлээ.
Дашрамд дурдахад, энэ жил манай улсад 64 сая мал өвөлжиж байна. Хавар 18-20 сая шинэ төл авна.
СЭТГЭГДЭЛ БИЧИХ