Хүзүүндээ хутгалуулсан Ли Жэ Мёнд мэс ажилбар хийв
Хутгатай үл таних этгээдийн халдлагад өртсөн БНСУ-ын АН-ын дарга Ли Жэ Мёны хүзүүний судсанд мэс ажилбар хийх болжээ. Энэ тухай Yonhap агентлаг мэдээлсэн аж. Ли Жэ Мён нэгдүгээр сарын 2-ны өглөө Бусанд болсон олон нийтийн арга хэмжээний үеэр халдлагад өртсөн юм. Гэрчүүдийн мэдээлснээр дэмжигчдийнх нь нэг гэж танилцуулж, гарын үсгээ өгөхийг гуйсан сэжигтэн улс төрчийг хүзүүн тус газар нь 20-30 см урт хутгаар хутгалсан байна. Түүнийг газар дээр нь баривчилсан юм. Харин Ли Жэ Мён Бусаны Үндэсний их сургуулийн эмнэлэгт яаралтай хүргэгдэж, ухаан оров. АН-ын хэвлэлийн төлөөлөгч Квон Чиль Сын "Хэт их цус алдах аюул байна" хэмээн мэдэгдсэнээс хэсэг хугацааны дараа Ли Жэ Мёныг Сөүлийн Үндэсний их сургуулийн эмнэлэгт хүргэж, мэс ажилбар хийжээ. Тус улсын ерөнхийлөгч Юн Сук Ёол цагдаа болон холбогдох байгууллагад эл хэргийг нэн даруй шалгахыг үүрэг болголоо.
СЭТГЭГДЭЛ БИЧИХ