Дуудлагын эмч рүү үйлчлүүлэгч хутга барьж дайрснаас болж цонхоор үсэрчээ

12 дугаар сарын 23-ны 04:50 цагт 47 настай эрэгтэйн даралт ихэссэн гэх дуудлага яаралтай түргэн тусламжийн төвд ирсэн. Дуудлагын дагуу үзлэг хийхээр очсон эмч рүү тухайн иргэн хутга барьж дайрсан. Үүнээс үүдэн эмч цонхоор үсэрч баруун хөлөө хугалсан байна.

Уг хэргийн талаар Нийслэлийн түргэн тусламжийн төвөөс тодруулахад "Түргэн тусламжийн дуудлагаас шалтгаалан эмч ганцаараа эсвэл жолоочтойгоо ордог. Тухайн дуудлага нь 47 настай эрэгтэйн даралт ихэссэн гэсэн учир эмч ганцаараа орсон. Гэвч үзлэг хийх гэтэл урдаас нь хутга барин дайрч, хаалгаа хааж зогссон бөгөөд эмч сандрахдаа нэг давхрын цонхоор үсэрч баруун хөлөө хугалсан. Одоогоор эмчилгээ хийлгэж байгаа. Манай төвд эмчийг хэл амаар доромжилсон хэрэг мэр сэр гардаг ч энэ явдал анхных юм" гэлээ.

Хутга барин дайрсан эрэгтэйг цагдаагийн байгууллагаас шалгаж байгаа бөгөөд тухайн үед согтууруулах ундаа хэрэглэсэн байжээ.

СЭТГЭГДЭЛ БИЧИХ

  • СЭТГЭГДЛҮҮД

    Зочин (192.82.65.200)
    Iimerhu yumnuud deer emch ochij yaadin. Uhne uu sehne uu hend hamaatai yum
    2024 оны 01 сарын 02 | Хариулах
  • СЭТГЭГДЛҮҮД

    103 (202.126.88.159)
    Uhsen muu atsnuud huntei ewtei haritsdag bish hogchin sda
    2024 оны 01 сарын 02 | Хариулах