Халиа тошин үүссэний улмаас СБД-ийн 39 өрхийн хашаа, байшин эрсдэлд оржээ
СБД-ийн 18-р хороонд халиа дошин үүсэж, нийт долоон өрх амьдарч байгаа газраасаа нүүсэн байна. Тухайн бүсэд 39 өрх амьдарч байна. Энэ талаар "Нөхцөл байдал хүнд байна. Маш олон айлыг хамарсан байгаа. Холбогдох алба хаагчид арга хэмжээ авч байна. 11 дүгээр сарын сүүл үеэс эхлээд мөс, устай тэмцэн ажиллаж байна. Эрсдэлтэй 39 өрх бий. Тэдгээрийн 15-ынх нь хашаанд ус орсон. Байшингийнх нь суурьт тулсан. 00 нь дүүрчихсэн. Зарим айл хашаа, байшингаа орхиод нүүсэн. 800 метрийн цаана Гүнжийн булаг бий. Тус булгын ус халиа, тошин үүсгэж байна" гэв.
СЭТГЭГДЭЛ БИЧИХ