Шинэ автобус Ханын материал, Офицер, ТЭЦ-3, Улаанхуаран чиглэлд явж байна

Нийслэлийн нийтийн тээврийн парк шинэчлэх ажлын хүрээнд БНХАУ-ын Yutong Bus компаниас энэ онд үйлдвэрлэгдсэн 600 шинэ автобусыг 165.5 тэрбум төгрөгөөр авахаар болсон. Энэ ажлын хүрээнд эхний ээлжийн 35 автобусыг оруулж ирж, үйлчилгээнд явуулж эхэлсэн билээ.

Тодруулбал шинэ автобуснууд Ч:32Б Офицеруудын ордон-ТЭЦ3, Ч:50 Улаанхуаран-ТЭЦ3, Ч:59 Ханын материалын комбинат-Офицеруудын ордон чиглэлд зорчиж байгаа аж.

Улаанбаатар хотын хэмжээнд нийтийн тээврийн үйлчилгээнд 980 гаруй автобус явж байгаагийн 60 орчим хувь нь 12-оос дээш жил ашиглагдсан, ашиглалтын хугацаа нь дууссан автобуснууд. Тиймээс парк шинэчлэх ажлыг хийгдэж байгаа бөгөөд дахин 300 шинэ автобусыг ирэх хоёрдугаар сарын 01-ний өдөрт багтаан оруулж ирэхээр төлөвлөөд буй.

 

СЭТГЭГДЭЛ БИЧИХ

  • СЭТГЭГДЛҮҮД

    Зочин (202.126.88.124)
    Схд тахилт чиглэлд явуулбал зүгээр л байна даа.ядаж 2 ш ыг явуулж өгөөч.
    2024 оны 01 сарын 03 | Хариулах
  • СЭТГЭГДЛҮҮД

    зочин (64.119.29.111)
    Шинэ автобус ирэхээрээ дандаа ханын материал-офицеруудын ордонд явах юм. 41 чиглэл буюу баруун салааны эцэс-халдвартын эмнэлэг, 31 чиглэл буюу улиастайн шинэ эцэс буюу замгүүрийн авто бааз, Зунжин чиглэлийн зэрэг автобусууд хүйтэн байдаг. Энэ чиглэл рүүгээ явуулахгүй яасан бол.
    2024 оны 01 сарын 02 | Хариулах