"Мөнгөн үдэш" баярын хөтөлбөрийн дараа үнэгүй автобус үйлчилнэ
Шинэ жилийн баярыг угтан Нийслэлийн Засаг даргын тамгын газар, Нийслэлийн Соёл урлагийн газар хамтран "My UB-Бид хамтдаа Улаанбаатарыг бүтээнэ" уриан дор "Улаанбаатарын мөнгөн үдэш" арга хэмжээг зохион байгуулж буй.
Тус арга хэмжээ энэ сарын 24-31-ныг хүртэл Сүхбаатарын талбайд өдөр бүр 18.00 цагаас болсон юм. Өнөөдөр тус соёл урлагийн арга хэмжээний сүүлийн хөтөлбөр болно. Хөтөлбөрийн дараагаар нийтэд үнэ төлбөргүй автобус үйлчлэх аж.
Энэ жилийн хувьд тус баярын хөтөлбөрийг энэ жил Сүхбаатарын талбайд зохион байгуулна. Тодруулбал, Улаанбаатарын “Мөнгөн үдэш” арга хэмжээг өнөөдөр 2023 оны арванхоёрдугаар сарын 31-ний 21:00-00:30 цагийн хооронд Сүхбаатарын талбайд зохион байгуулна. Өмнөх өдрүүдийн тухайд онцлох хөтөлбөрүүдээс дурдвал этник үдэш сэдвийн хүрээнд Улаанбаатар театрын гоцлол дуучин Д.Шижирмаа, хөгжимчин Г.Бат-Өлзий, Б.Батжаргал нар уран бүтээлээ толилуулснаас гадна төв талбайд “Christmas market” буюу шинэ жилийн худалдаа, гэрлэн чимэглэл бүхий тохижилт хийж, мөсөн гулгуурын талбай байгуулан, аж ахуйн нэгжүүд өөрсдийн сүлд модоо засан, баярын уур амьсгал оруулж байна.
"Мөнгөн үдэш" арга хэмжээний дараа нийтийн тээврийн автобусууд Сүхбаатарын талбайн баруун, зүүн болон урд зогсоол буюу “А”, “B”, “С” зогсоолоос суурьшлын цэгүүд рүү үнэ төлбөргүй үйлчлэх юм байна.
СЭТГЭГДЭЛ БИЧИХ