Өмнөговийн газрыг Хятадын компаниудад хууль бусаар эзэмшүүлсэн гэх Х.Нэхийт, Ш.Энхжаргал нарыг цагдан хорилоо
Өмнөговийн газрыг Хятадын компаниудад хууль бусаар эзэмшүүлсэн гэх Өмнөговь аймгийн Ханбогд сумын Засаг дарга асан Х.Нэхийт, Ш.Энхжаргал, Өмнөговь аймгийн ИТХ-ын дарга асан Б.Бадраа нарт цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээ авах саналыг прокуророос шүүх хүргүүлж, улмаар шүүх уг саналыг энэ сарын 25-ны өдөр хэлэлцээд Х.Нэхийт, Ш.Энхжаргал нарт өмнө нь авсан Монгол Улсын хилээр гарахыг хориглох таслан сэргийлэх арга хэмжээн хэвээр үлдээж, цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээ авах прокурорын саналаас татгалзсан гэдгий бид өмн нь мэдээлсэн.
Тэгвэл уг шийдвэрт прокурор эсэгүүцэл бичиж, улмаар Сүхбаатар дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх уг эсэргүүцлийг өнөөдөр /2023.12.28/ хэлэлцэж, Өмнөговь аймгийн Ханбогд сумын Засаг дарга асан Х.Нэхийт, Өмнөговь аймгийн Ханбогд сумын Засаг дарга асан Ш.Энхжаргал нарт цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээ авч шийдвэрлэсэн байна.
Дашрамд өгүүлэхэд, дээрх хэрэгт холбоотойгоор Өмнөговь аймгийн ИТХ-ын дарга асан Б.Бадрааг Монгол Улсын хилээр орж ирсэн даруйд нь цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээ авах шийдвэрийг шүүхээс мөн гаргасан байдаг.
СЭТГЭГДЭЛ БИЧИХ
СЭТГЭГДЛҮҮД