2 настай хүүхдийг цэцэрлэгийнх нь багш зодож, зөөлөн эдийн гэмтэл учруулжээ

Цахим орчинд нэр бүхий "Ж" цэцэрлэгийн багш 2 настай хүүхдийг зодсон гэх мэдээлэл цацагдсан. Тэгвэл үүнтэй холбогдуулан ар гэрийн зүгээс видео билэг болон фото зургийн хамтаар дараах мэдээллийг өгсөн байна. Тодруулбал,

"2 настай бяцхан охиныг 2 гар, гуяыг нь хөхөртөл нь зодож байгаа бичлэг нь устгагдсан ба зүгээр л өөр 1 өдрийн байгаа бичлэгийг нь сонгоод үзэхэд л үндсэн багш, туслах багш ялгаагүй хүүхдийг зодож, түлхэж, базаж, уйлах үед нь ам руу нь хуруугаа хийж дарж яргалсан аймшигтай шорон шиг газар бол Зайсанд байрлалтай General Town-ий Жогжоохой цэцэрлэг.

Хүүхдийг аймхай цочимхой, айдастай, цэцэрлэгтээ л явахгүй гэж царай алдаж гуйдаг болтол нь яргалдаг газар. Зөөлөн эдийн олон гэмтэлтэй, тархины доргилттой гэж байна.

Та нар үр хүүхэдгүй юм уу. Удирдлага нь чөлөө аваад тогооч нь орлодог газар. Энэ багш 30 жил улсын цэцэрлэгт багшилж байсан гэхээр 30 жил бусдын нялх үрийг яргалж байсан гэсэн үг үү. Энэнээс ч илүү их бичлэг баримт байна. Та нар хүн мөн үү" хэмээжээ.

Одоогийн байдлаар тус цэцэрлэгээс ямар нэг хариу тайлбар өгөөгүй байгаа юм.

СЭТГЭГДЭЛ БИЧИХ