"Улаанбаатарын мөнгөн үдэш" тоглолт өдөр бүр төв талбайд болно

 Шинэ жилийн баярыг угтан НЗДТГ, Нийслэлийн Соёл урлагийн газар хамтран "My UB-Бид хамтдаа Улаанбаатарыг бүтээнэ" уриан дор "Улаанбаатарын мөнгөн үдэш" арга хэмжээг зохион байгуулж буй.

 

Тус арга хэмжээ энэ сарын 24-30-ныг хүртэл Сүхбаатарын талбайд өдөр бүр 18.00 цагаас болох юм. Өчигдөр этник үдэш сэдвийн хүрээнд Улаанбаатар театрын гоцлол дуучин Д.Шижирмаа, хөгжимчин Г.Бат-Өлзий, Б.Батжаргал нар уран бүтээлээ толилууллаа. Мөн төв талбайд “Christmas market” буюу шинэ жилийн худалдаа, гэрлэн чимэглэл бүхий тохижилт хийж, мөсөн гулгуурын талбай байгуулан, аж ахуйн нэгжүүд өөрсдийн сүлд модоо засан, баярын уур амьсгал оруулж байна. 

 

СЭТГЭГДЭЛ БИЧИХ