Нийтийн тээврийн чиглэлд өөрчлөлт хийнэ

Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын захирагч Х.Нямбаатар нийтийн тээврийн парк шинэчлэлийн хүрээнд автобусны гарааш болон ажиллах хүчний нөөцийг бэлэн болгох, шинэ чиглэлийг оновчтой төлөвлөж, автобус явах бэлтгэл ажлыг хангах зэрэг үүрэг өгсөн. Урьдчилсан төлөвлөлтөөр хотын гол гудамж болох Их тойруугийн замуудад нийт зургаан чиглэл зорчих бөгөөд автобус хоорондын хүлээгдлийн хугацааг хоёр минут байхаар тооцоолсон аж.

Мөн Их тойруугаас гаднах замаар 12 чиглэл, дамжин өнгөрөх гудамж замаар зургаан чиглэл, хотын захын хэсгээс гол гудамж зам руу 46 чиглэл, нийт 70 чиглэлд 1038 тээврийн хэрэгсэл явахаар төлөвлөжээ.

Ташрамд дурдахад, нийтийн тээвэрт хийж буй парк шинэчлэлийн хүрээнд захиалсан шинэ автобуснуудын түрүүч энэ сарын 29-нд ирэх юм.

СЭТГЭГДЭЛ БИЧИХ

  • СЭТГЭГДЛҮҮД

    халиун өндөр настан (66.181.187.91)
    сайн байна уу автобус шинээр ирж байгаа бол худ энхтайваны гүүр давсан богино эргэлтийн автобуснууд явуулаачээ 13хороололын эргэлтээр 19 буудал ажилчны алдар талбай
    2023 оны 12 сарын 28 | Хариулах