Мөсөн дээгүүр явах болон авто тээвэр хийхгүй байхыг онцгойлон анхааруулав
Арванхоёрдугаар сарын дунд арав хоногийн байдлаар манай орны ихэнх гол мөрөн, нуурын мөсний зузаан тогтвортой нэмэгдэж байна. Гэсэн хэдий ч нуурын толио болон голын нийт уртын дагууд мөсний зузаан харилцан адилгүй, мөсний даац хүн, мал, машин тэрэг явахад хангалттай хэмжээнд хүрч бэхжээгүй байна. Иймд цаг хожих, зам товчлох зэргээр мөсөн дээгүүр явах болон авто тээвэр хийхгүй байхыг Ус цаг уур, орчны судалгаа, мэдээллийн хүрээлэнгээс онцгойлон анхаарууллаа.
СЭТГЭГДЭЛ БИЧИХ