Ц.Чулуунзагдад хамаарал бүхий компаниудын хувь эзэмшигч нь сэтгүүлч Н.Өнөрцэцэг
Нүүрсний сонсголын өнөөдрийн хуралдаанд Zarig.mn сайтын эрхлэгч, сэтгүүлч Н.Өнөрцэцэгийн нэр дурдагдаж байна.
Өнөөдөр ЭТТ ХК-ийн хүрээн дэх, Бортээгийн уурхайн гэрээт олборлогч компаниудын мэдээллийг сонсож байна.
Тэгвэл, энэ үеэр МАН-ын Хэвлэл мэдээлэл, цахим бодлогын газрын дарга Ц.Чулуунзагдад хамаарал бүхий компаниудыг шинжээчид танилцуулав.
Энэ жагсаалтад "Бууч" ХХК дурдагдав. Харин "Бууч" ХХК-ийн нэгдмэл сонирхол бүхий компаниар "Нэтикс майнинг про" ХХК-ийг нэрлэж, түүнд нь сэтгүүлч Н.Өнөрцэцэг хувь эзэмшдэг гэж танилцууллаа.
Үүний дээр, Н.Өнөрцэцэгийн төрсөн эгчийнх нь охин О.Шүрэнсувд нүүрс тээвэрлэдэг "Мон можар транс" ХХК-ийг үүсгэн байгуулсан талаар сонсголын үеэр ярив.
СЭТГЭГДЭЛ БИЧИХ
СЭТГЭГДЛҮҮД