УНТЭ: Бамбайн дэргэдэх булчирхайг бүтэн авч өөрт нь буцаан шилжүүлэн суулгах мэс заслыг амжилттай НЭВТРҮҮЛЛЭЭ

УНТЭ-ийн Ерөнхий мэс заслын эмч нарын хамтарсан баг бамбайн дэргэдэх булчирхайг бүтэн авч өөрт нь буцаан шилжүүлэн суулгах мэс заслыг амжилтай хийлээ.

Энэхүү мэс заслыг анх 2017 онд АШУҮИС-ийн дэргэдэх Эрхэс эмнэлэгт Пак Кван Тэ профессор хийж байжээ.Бөөрний архаг дутагдлын улмаас хоёрдогчоор бамбайн дэргэдэх булчирхай томорч кальци, фосфорын зохицуулга алдагдан паратгормон ихээр ялгардаг. Гиперпаратиреоидизмын улмаас

1. Яс сийрэгжих, өвдөх, эмгэг хугарал үүсэх

2. Судас болон зөөлөн эд ,нүдний эвэрлэгт шохойжилт үүсэх

3. Судасны шохойжилтын улмаас зүрхний шигдээс, тархины цус харвалт үүсэх эрсдэлтэй.

Бамбайн дэргэдэх булчирхайг бүтэн авч өөрт нь шилжүүлэн суулгаснаар дээрх хүндрэлээс сэргийлэн, архаг диализийн өвчтөнүүдийн амьдралын чанарыг дээшлүүлэх боломжтой эмчилгээний арга юм.

Arslan.mn

СЭТГЭГДЭЛ БИЧИХ

  • СЭТГЭГДЛҮҮД

    Зочин (202.126.88.216)
    Та нар сүпер эмч нар баяр хүргэж улам ихийг бүтээхийг хүсье
    2023 оны 12 сарын 22 | Хариулах
  • СЭТГЭГДЛҮҮД

    Зочин (202.126.88.190)
    Эмч нартаа улам их амжилт хүсье! Багш нар нь алдартай эмч нар байлаа.
    2023 оны 12 сарын 21 | Хариулах