"Нүүрсний" сонсгол:УИХ-ын гишүүн асан Ж.Мөнхбат Монгол Улсын хилээр аравдугаар сард гараад орж ирээгүй

Хянан шалгах түр хорооны өнөөдрийн үдээс хойших "Нүүрсний" сонсголоор "бусад гэрээ" сэдвийн хүрээнд гэрчээр дуудсан хүмүүсийн мэдээллийг Хянан шалгах түр хорооны ирц хариуцсан дарга н.Эрдэнэсамбуу танилцууллаа. 

Тэрбээр "Энэ сэдвийн хүрээнд нийт есөн гэрчийг дуудсан. УИХ-ын гишүүн асан Ж.Мөнхбатад энэ сарын 12-ны өдрийн 17:30 цагт цахимаар мэдэгдэх хуудсыг хүргүүлсэн. Эргэж холбоо бариагүй. 

УИХ-ын гишүүн Т.Аюурсайханд энэ сарын 12-ны өдрийн 15:20 минутад мэдэгдэх хуудсыг цахимаар хүргүүлсэн. Эрүүл мэндийн шалтгаантай тул оролцох боломжгүй хүсэлтийг энэ сарын 18-ны өдөр ирүүлсэн" хэмээн ярив. 

Мөн Хянан шалгах түр хорооны дарга Б.Энхбаяр "УИХ-ын гишүүн асан Ж.Мөнхбат нь Монгол улсын хилээр аравдугаар сард гараад орж ирээгүй гэсэн мэдээлэл байна" хэмээв.

СЭТГЭГДЭЛ БИЧИХ

  • СЭТГЭГДЛҮҮД

    Зочин (202.55.191.194)
    ОДОО ЯРИАД БАЙХ ЗҮЙЛГҮЙ ХӨРӨНГИЙН ШУУД ХУРАА
    2023 оны 12 сарын 22 | Хариулах