Нийт гэрээний үнийг тооцоход ойролцоогоор 826.4 САЯ АМ.ДОЛЛАРЫН зөрүү гарч байна
УИХ-ын Хянан шалгах түр хорооны Нүүрсний сонсголын хоёр дахь шат үргэлжилж байна.
Өнөөдөр “Эрдэнэс Тавантолгой” компанийн борлуулалтын үйл ажиллагаатай холбоотой зургаан сэдвээр нотлох баримтыг шинжлэн судална.
Шинжээч нийт нүүрс худалдан авах гэрээний үнийн зөрүүний талаар танилцууллаа. Шинжээчийн ярьснаар, нийт нүүрсний борлуулалтын гэрээний сарын дундаж үнийг “Эрдэнэс Тавантолгой” ХК-ийн тухай бүрд мөрдөгдөж байсан үнэ тогтоох аргачлалын үнэтэй харьцуулан нийт гэрээний үнийн зөрүүг тооцоход ойролцоогоор 826.4 сая ам.долларын зөрүү гарахаар байгаа аж.
Тавантолгойн уурхайгаас Цагаан хад дахь талбай хүртэл 230 км газарт нэг тонн нүүрс тутамд 10-14.2 ам.долларын тээврийн зардал гардаг гэнэ. Харин Цагаан хад дахь талбайгаас Гашуунсухайт боомт хүртэл 20 км газарт 1 тонн нүүрс тутамд 28-121.8 ам.долларын тээврийн зардал гардаг аж.
“Эрдэнэс Тавантолгой” компанийн борлуулалтын үйл ажиллагаатай холбоотойгоор судлах зургаан сэдвийн хүрээнд 51 гэрчийг дуудсан билээ.
СЭТГЭГДЭЛ БИЧИХ