Томуугийн өвчлөлийн нөхцөл байдлын талаар мэдээлнэ
Арванхоёрдугаар сарын 19-ний мягмар гарагт болох зарим үл явдлын тойм:
10.00 цагт: Төрийн ордонд: УИХ-ын Хянан шалгах түр хорооноос зохион байгуулж буй нүүрсний асуудлаарх ээлжит нээлттэй сонсгол үргэлжилнэ.
11.00 цагт: ЭМЯ-нд: Эрүүл мэндийн дэд сайд С.Энхболд болон НЭМГ, ХӨСҮТ-ийн удирдлага, хүүхдийн эмч нар томуу, томуу төст өвчний нөхцөл байдал, эмнэлгийн тусламж үйлчилгээний талаар мэдээлж, зөвлөмж өгнө. Утас: 9191-5340, 8911-9482, 9612-1060.
12.00 цагт: Хэвлэлийн хүрээлэнд: УИХ-аас нэмэлт, өөрчлөлт оруулсан Эрүүгийн хуулийн талаар “Үзэл бодлоо илэрхийлэх эрх чөлөөний төлөөх хуульчдын сүлжээ”-нээс мэдээлэл хийнэ.
СЭТГЭГДЭЛ БИЧИХ