Ойрын 10 хоногийн цаг агаар
2023 оны 12 дугаар сарын 18-наас 2023 оны 12 дугаар сарын 27-ныг хүртэлх цаг агаарын урьдчилсан төлөв:
Ойрын хоногуудад хүйтний эрч чанга хэвээр байна.
Хур тунадас: 18-нд төвийн аймгуудын ихэнх нутаг, говийн аймгуудын нутгийн хойд, зүүн аймгуудын нутгийн өмнөд хэсгээр, 19-нд Хэнтийн уулархаг нутаг, Дорнод-Дарьгангын тал нутгаар, 21-нд баруун аймгуудын ихэнх нутаг, зүүн аймгуудын нутгийн зүүн хэсгээр, 22-нд баруун аймгуудын нутгийн зүүн, төв болон говийн аймгуудын нутгийн баруун хэсгээр, 23-нд Хөвсгөл, Хэнтийн уулархаг нутгаар, 24-нд Хэнтийн уулархаг нутаг, Халх голын сав газраар, 26-нд нутгийн хойд хэсгээр, 27-нд төв болон зүүн аймгуудын нутгийн зарим газраар цас орж, цасан шуурга шуурна.
Салхи: 18, 19-нд Алтайн уулархаг нутаг, Арц Богдын өвөр хоолойгоор, 20-нд говь, талын нутгаар секундэд 14-16 метр хүрч ширүүснэ.
Агаарын температур: Дархадын хотгор, Хөвсгөлийн уулархаг нутаг, Завхан голын эх, Идэр, Тэс голын хөндийгөөр шөнөдөө 44-49 хэм, өдөртөө 31-36 хэм, Увс нуурын хотгор, Хангай, Хэнтийн уулархаг нутаг, Хүрэнбэлчир орчим, Эг, Үүр, Орхон, Сэлэнгэ, Хараа, Ерөө, Туул, Тэрэлж, Хэрлэн, Онон, Улз, Халх голын хөндийгөөр шөнөдөө 37-42 хэм, өдөртөө 26-31 хэм, говийн бүс нутгийн баруун өмнөд хэсгээр шөнөдөө 18-23 хэм, өдөртөө 10-15 хэм, Их нууруудын хотгор, Хангайн нурууны өвөр бэлээр шөнөдөө 23-28 хэм, өдөртөө 15-20 хэм, бусад нутгаар шөнөдөө 28-33 хэм, өдөртөө 20-25 хэм хүйтэн байна. 22-ноос нутгийн баруун хэсгээр өдөртөө хүйтний эрч бага зэрэг суларна.
Улаанбаатар хот орчмын 10 хоногийн цаг агаарын урьдчилсан төлөв
Хур тунадас: 18, 24-нд ялимгүй цас орно. Бусад хугацаанд цас орохгүй.
Салхи: Ихэнх хугацаанд секундэд 5-10 метр.
Агаарын температур: Яармаг-Сонгины орчмоор 32-37 хэм, бусад хэсгээр 26-31 хэм, өдөртөө 22-27 хэм хүйтэн байна. 23-наас өдөртөө хүйтний эрч бага зэрэг суларч Яармаг-Сонгины орчмоор 28-33 хэм, бусад хэсгээр 23-28 хэм, өдөртөө 11-16 хэм хүйтэн байна.
СЭТГЭГДЭЛ БИЧИХ